Ц.Баатархүү: Үндэсний хиймэл дагуул төслийг хэрэгжүүлэхээр судалж байгаа

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүд сайд нараас сонирхсон асуултдаа хариулт авч байна.

Б.Найдалаа, Монгол Улсад төрийн албан хаагчдийн тоо хэд байгаа вэ? Хиймэл дагуул хийх хэвээрээ юү, Богд уулыг нүхлэх хэвээрээ юү?

Шадар сайд Л.Гантөмөр, Мега төслүүд урт хугацаандаа Монголд хожил авчрах дарааллаар эрэмбэлэгдэнэ. Өнөөдөр эрэмбийн нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын төсөл. Дараа нь эрчим хүч, усны хангамжийн төслүүд гэх мэтээр хэрэгжинэ. Энэ зун болон ирэх жил хамгийн их хүч гаргах асуудал бол аж үйлдвэржилт. Зэсийн үйлдвэр, кокс химийн үйлдвэр байгуулах төслийг эрчимжүүлнэ.  

Төрийн албан хаагчдын тоо сүүлийн 10 жилд нийт 39.9 хувиар өссөн байна. Төрийн албанд давхардал байна. Давхардлыг нэгдүгээрт арилгана. Жишээ нь Татвар, нийгмийн даатгалын байгууллага дүүрэг, хотод аль алинд нь байдаг нь давхардлын хэлбэр. Үүнийг цэгцэлж, цахимжуулна.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, Үндэсний хиймэл дагуул төсөл судалгааны шатанд яваа. УИХ-ын болон Засгийн газрын нэр бүхий гишүүд Франц улсад ажиллаж, хиймэл дагуулын үнэ өртөг, хүчин чадал гэх мэт олон талаас нь судалгаа хийж байна. Энэ төсөл эдийн засгийн гэхээс илүү технологи, харилцаа холбооны бие даасан байдлын хувьд ач холбогдолтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (197.211.63.168)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 21 | Хариулах