“Монгол Улсын нисэх хүчний 100 жил” шуудангийн маркийн нээлт болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:30 цагт: “Хиймэл оюуны эрин дэх хүмүүсийн сонголт ба боломжууд” сэдэвт 2025 оны Хүний хөгжлийн илтгэлийг НҮБ-ын байранд танилцуулна.
10:30 цагт: "Өчигдрөөр ирээдүйг харахуй" Монгол-Оросын сэргээн засварлагчдын анхдугаар хурал Соёлын өвийн үндэсний төвд болно.
11:00 цагт: “Монгол Улсын нисэх хүчний 100 жил” шуудангийн маркийн нээлт ЗТЯ-нд болно. Холбогдох утас: 80118813
14:00 цагт: “Дундчуудын нийгэм:Умардын хөгжлийн загвар” цомгийн нээлт ГХЯ-нд болно.
“Боловсролын өдөрлөг 2025” Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
-Дэлхийн зөгийний өдөр тохиож байна.
-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
-Улиастайд иргэдийн “Спортын их наадам-2025” хоёрдугаар шатны тэмцээнүүд энэ сарын 19-22-ны өдөр болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
Хилийн чанадад:
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ