"Нийтийн эрх ашиг: аюулгүй байдал ба иргэний нийгэм" хэлэлцүүлэг болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
9:00 цагт: “Нийтийн эрх ашиг: аюулгүй байдал ба иргэний нийгэм” хэлэлцүүлэг Галлериа Улаанбаатар төвд болно. Холбогдох утас: 99835595
9:30 цагт: “Бид эмэгтэйчүүд” чуулган Төрийн ордонд эхэлнэ.
12:00 цагт: GUYS хамтлагийн анхны задгай талбайд тоглох “Сургууль минь баяртай” тоглолтын хэвлэлийн хурал King ball room-д болно. Холбогдох утас: 88677069
15:00 цагт: Монголын түүх соёлын олон өв, урлагийн бүтээлийн зургийг авч түүхэн олон бүтээл туурвисан Японы алдарт гэрэл зурагчин Сүгияамо Тэрүзод МУИС-ийн хүндэт доктор цол олгох ёслол МУИС-ийн 1-р байр 3 давхарт 320 тоотод болно.
16:00 цагт: Уран бүтээлч Ц.Бямбажавын “Уулсын чуулган” бие даасан үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд нээнэ.
-“Боловсролын өдөрлөг 2025” Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
-Завхан аймгийн Улиастай суманд 2024 оны "Аялал жуулчлалын хөгжилд нутгийн иргэдийн оролцоо” аялал жуулчлалын зөвлөгөөн болно.
-Улиастайд иргэдийн “Спортын их наадам-2025” хоёрдугаар шатны тэмцээн энэ сарын 19-22-ны өдөр болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ