Ч.Номин: Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Аялал жуулчлалын сабларт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тогтоол баталлаа. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Урт хугацаатай, зургаан хувийн хүүтэй зээл олгоно. 

2030 он гэхэд хоёр сая жуулчин хүлээж авахаар зорилго тавьж байна. Ингэснээр улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлэх боломжтой байна. Цаашид эрчимтэй хөгжиж байгаа олон улсын зах зээлийг Монголд илүү төвлөрүүлэх боломж бүрдэнэ гэж харсан. Ингэхийн тулд буцаад энэ салбарт хөрөнгө оруулах шаардлагатай. Ойролцоогоор 11 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Үүнийг хэрэгжүүлэхдээ төрийн зүгээс томоохон дэд бүтэц, нислэгийн тоог нэмэгдүүлэх, хот хоорондын бүтцийг сайжруулах зэрэг томоохон хөрөнгө оруулалтыг төрийн зүгээс хийж, хэрэгжүүлэх. Нөгөө талаар жуулчдыг Монголд ирэхэд ая тухтай байх, цаашлаад дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжсэн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлээс хийх нь зүйтэй гэж үзсэн учир энэхүү зээлийг гаргахаар төлөвлөж байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Уржигдар 07 цаг 41 мин