Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Дэлхийн санхүүгийн форумд оролцлоо

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван тавдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Шэньжэнь хотноо зохион байгуулагдсан Чинхуа их сургуулийн Хятадын Ардын Банкны дэргэдэх Санхүүгийн сургууль (Tsinghua PBCSF)-ийн Дэлхийн санхүүгийн форумд оролцлоо. Тэрбээр тус форумын “Хөгжиж буй зах зээлийн өрийн хямрал – Санхүүгийн засаглалын тогтолцоог бэхжүүлэхэд үзүүлэх үр дагавар” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, 2024 оны байдлаар Монголын гадаад өрийн нөхцөл байдлын талаар танилцуулав.

Мөн тэрбээр “Монгол Улсын нийт гадаад өр 37.2 тэрбум ам.долларт хүрч, үүний 75 хувийг хувийн хэвшил, тэр дундаа уул уурхайн салбар эзэлж байна. Монгол Улсын хувьд 1994 оны Мөнгөний зохицуулалтын хуульд үндэслэн өрийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж, ОУВС-гийн мэдээллийн стандартыг хэрэгжүүлснээр ил тод байдал, өрийн хяналт сайжирсан” хэмээн онцоллоо.

Энэхүү форумын нээлтийн ажиллагаанд Хятадын Ардын Банкны Ерөнхийлөгч асан Жоү Шиао Чуан, Цинхуа их сургуулийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга Гуо Юн, Цинхуа их сургуулийн Санхүүгийн сургуулийн захирал Жяо Жие нар оролцсон юм. Түүнчлэн Польшийн Ерөнхий сайд асан Марек Белк, 2001 оны эдийн засгийн Нобелийн шагналт Майкл Спенс нар “Хамтын ирээдүй: Нээлттэй, хүртээмжтэй эдийн засаг, санхүүгийн тогтолцоог бий болгох” уриатай сэдэв дор илтгэл тавилаа.

undefined

Дэлхийн санхүүгийн форумд дэлхийн өнцөг булан бүрээс 100 орчим өндөр албан тушаалтан, судлаач, салбарын мэргэжилтнүүд оролцсон бөгөөд эдийн засаг, санхүүгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн юм.

undefined

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (197.211.63.168)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 21 | Хариулах

Улаанбаатарт 17 хэм дулаан
Уржигдар 07 цаг 41 мин