"The MongolZ" плэй-офф руу шалгарлаа

"Counter Strike 2" тоглоомын өндөр чансаатай "Intel Extreme Masters Dallas 2025" тэмцээн АНУ-ын Даллас хотноо зохион байгуулагдаж байна. Нийт нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 16 баг хоёр хэсэгт хуваагдан тоглоно. Манай улсын "The MongolZ" багийн хувьд Азийн чансааны оноогоороо уригдан оролцож байгаа юм.

Тэд А хэсгийнхээ эхний тоглолтдоо тэргүүлж, плэй-оффт шалгарлаа. Тэд эхний учраагаар Бразилын "FURIA" багийг 2:0-оор хожсон. Харин өнөөдөр өглөө "G2 багтай учраа таарч мөн адил 2:0 гэсэн харьцаатайгаар хожив. Ингэснээр плэй-оффт "Vitality" багтай таарч, тоглохоор боллоо.

"Intel Extreme Masters Dallas 2025" тэмцээнд түрүүлсэн баг 285,000 ам.доллар, аман хүзүүдсэн баг 150,000 ам.долларын шагнал хүртэх юм. Мөн тус тэмцээн дууссаны дараа "Counter Strike 2" тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "BLAST.tv Austin Major 2025" зургаадугаар сарын 02-22-нд АНУ-д зохион байгуулагдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Уржигдар 07 цаг 41 мин