МАН-ын Бага хурлын шийдвэрийг өнөөдөр бусад намуудад танилцуулна

МАН-ын Бага хурал өчигдөр /2025.05.21/ шөнөжин хуралдаж, эцэст нь гэрээгээ зөрчсөн үндэслэлээр улс төрийн намыг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргахаар шийдвэрлэсэн талаар мэдээлсэн.

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "МАН-ын 6 дугаар Бага хурал 70 гаруй хувийн ирцтэйгээр хуралдаж дууслаа. Хуралдаанаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн илтгэлийг авч хэлэлцсэн. МАН-ын анхан, дунд шатны байгууллагууд, намын гишүүдээс ирсэн санал шүүмжлэлийг үндэслэн МАН Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн "Шинэ сэргэлт"-ийн бодлого, бүсчилсэн хөгжлийн реформын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

Намын төлөөллийн төв байгууллага болох Бага хурал олонхоороо шийдвэр гаргасан учраас энэ шийдвэрийг маргааш хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа бусад улс төрийн намуудад танилцуулна. Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээнд заасны дагуу Бодлогын зөвлөлд асуудлыг танилцуулж, дараагийн алхмыг хийх болно" гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.91.23)
    Үнэхээр ухаантай байна шүү хүүхэд нь хүртэл........
    2025 оны 05 сарын 23 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.187.121)
    Ардын нам ухаантай хүмүүсийг намаасаа шахаж хөөсөөр байгаад Жавхлан мэтийн оркууд Сангийн сайдаар үлдлээ дээ.
    2025 оны 05 сарын 22 | Хариулах