Ерөнхий сайд болон Шадар сайд нар байхгүй байна

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж байна
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг явуулж эхэллээ.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж дараах горимын саналыг хэллээ.
Тэрбээр "Өнөөдөр ирэх онд бид төсвөө хэрхэн зарцуулах талаар болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чухал асуудлыг хэлэлцэх гэж байна. Гэтэл Ерөнхий сайд алга байна. Тэргүүн шадар сайд болон Шадар сайд нар алга байна. Энэ танхимд МАН-ын дөрвөн сайд, АН-ын гурван сайд л сууж байна. Тэгэхээр энэ хэлэлцүүлэг үр дүнтэй болж чадахгүй. МАН бага хурлаараа тодорхой асуудлууд шийдсэн байх. Гэхдээ энэ бол намын чинь л асуудал. Өнөөдөр Засгийн газар хэвийн үргэлжлээд явж байгаа. УИХ-аар Засгийн газар огцрох тухай асуудал орж ирээгүй. Ерөнхий сайд огцруулах тухай асуудал орж ирээгүй тийм учраас энэ хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргаж, горимын санал дэмжигдсэнгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ