ТАНИЛЦ: "Автомашингүй өдөр"-ийн НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ I Зам хаана

Маргааш буюу тавдугаар сарын 24-ний Бямба гарагт “Улаанбаатар марафон 2025” Олон улсын гүйлт болох тул Улаанбаатар хотод "Автомашингүй өдөр"-ийг өнгөрүүлнэ. 

“Улаанбаатар марафон-2025”-д оролцогчид энэ жил шинэ маршрутаар уралдах бөгөөд хотын хэмжээнд 16 хэсэгт замын хөдөлгөөнийг өглөө 06:00-18:00 цаг хүртэлх хугацаанд хаана.
 


Иргэд гэр бүлээрээ хөдөө орон нутаг болон зуслан руугаа зорчих бол хязгаарлалтын бүсэд өнөөдөр тээврийн хэрэгслээ байршуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. 

Марафонд оролцогчид өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйх ба 5 км, 21, 42 км зайд гүйгчдийн хувьд шинэ маршрутаар гүйнэ.

Тодруулбал, 5 км зайд гүйгчид өнгөрсөн жилийнхтэй адил замаар гүйх боловч нар буруу тойрог гүйх бол 21, 42 км зайд гүйгчид “Дүнжингарав” худалдааны төвийн урдуур дугуйн замаар гүйж шинэ гүүр давснаар барианд орох юм.


Маргааш 06:00-18:00 цагийн хооронд хаах замууд:
 

1. Цэцэг төвийн уулзвар
2. Зоос гоёлын уулзвар
3. Сансарын Имартын уулзвар
4. "Бөхийн өргөө"-ний уулзвар
5. Зүүн 4 замын уулзвар
6. "Нарантуул" захын уулзвар
7. Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц
8. Дүнжингаравын урд зам
9. Улиастайн уулзвар
10. Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам
11. Маршалын гүүрний хойд уулзвар
12. Хоум плаза
13. Гандигийн гудамж
14. Олимпын гүүр
15. Гадаад харилцааны яамны уулзвар
16. Сүхбаатарын талбай.

Маргааш дараах 20 зах, худалдааны төв ажиллахгүй
 

 

 Хуваалцах

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЦУОШГ: Нойтон цас, бороо орно
Уржигдар 11 цаг 32 мин

ЦУОШГ: Нойтон цас, бороо орно
Уржигдар 11 цаг 32 мин