УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

Өнөөдөр болох үйл явдлын тойм
-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
-"Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол Төрийн ордонд болно.
11:00 цагт: “Динза,Цондоолойгийн анд найзууд” ТББ-аас “Хайр” гар зургийн уралдааныг гурван насны ангилалд зохион байгуулах талаар Зайсан скуэрт мэдээлэл өгнө.
-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
-"Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Төв аймагт болно. Холбогдох утас: 89010150
-“Би эстрадын дуучин-2025” уралдаан энэ сарын 30-ныг дуустал Сэлэнгэ аймгийн Шаамар сумын соёлын төвд болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
-Австрали улсын Сидней хотод хоёр дахь жилдээ "Made in Mongolia -2025" экспо үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ