УИХ-ын чуулганаар энэ 7 хоногт дараах асуудлыг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар энэ доноо хоногт хэлэлцэх асуудлын тов гарсан байна. Өнөөдөр /2025.05.26/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болно.
Мөн эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдана. Төсвийн байнгын хорооны хуралдаан мөн өнөөдөр болох юм. Тодруулбал, төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус, бие даасан, байнгын ажиллагааг хангахад чиглэсэн эрх зүйн орчин болон бүтцийг боловсронгуй болго асуудлыг судлан, санал боловсруулах үүрэг бүхий хуралдаан болно. Үүнээс гадна,
- УИХ-ын даргын 2025 оны 210 дугаар захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,
- УИХ-ын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
Өнөөдөр Улсын Их Хурлын Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал үргэлжилнэ.
Мягмар гариг /2025.05.27/.
1. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо- Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны нөөцийн зөв зохистой ашиглалт, усны ашиглах боломжит нөөц, ус хэрэглээний хэтийн төлөв, ус ашигласны болон ус бохирдуулсны үнэ, төлбөр, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,
2. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн хэрэгжилтийн явцыг шалган судлах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.
Мөн УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болохоор товлогджээ.
Үүнээс гадна УИХ-ын даргын 2024 оны 156 дугаар захирамжаар байгуулагдсан Хиймэл оюун ухааныг ашиглан хууль, хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг арилгах шийдэл боловсруулж, нэвтрүүлэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
Маргааш Нийгмийн бодлогын байнгын хороо, УИХ-ын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг мөн хуралдана.
Ирэх өдрүүдэд хэлэлцэх асуудлыг дэлгэрэнгүй товтой энд дарж танилцана уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ