Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт гарсан ой, хээрийн түймэр унтраагүй байна

Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт гарсан ой хээрийн түймэр унтраагүй, Онцгой байдлын алба хаагчид унтраахаар ажиллаж байна.

Тухайлбал,

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05.21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, аймгийн Онцгой байдлын газар, Мандал сум дахь 19 дүгээр анги, Сүхбаатар сум дахь 36 дугаар анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, 40, 05 дугаар ангийн алба хаагчид, Ерөө, Мандал сумын Мэргэжлийн ангийнхан, Байгал орчны газар, Мандал сумын эмнэлгийн ажилчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.23-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.  

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр 2 дугаар баг “Хэвэнгийн тасархай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд  зүгт 303 км, сумын хойд зүгт 130 км/ 05.26-ны өдрийн 12:45 цагт firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn сайдад дулааны цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар анги, Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн тусгай хамгаалалттай газрын Байгаль хамгаалагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байнна. Түймрийн голомтонд салхи ихтэй, хөвд, унанги ихтэй байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг "Буурлын даваа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, Ерөө сумаас баруун урд зүгт 150 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 65 км орчим/-д гал түймрийн дулааны цэг 05.26-ны өдрийн 02:43 цагт firms.modaps.eosdis.nasa.gov сайтад илэрсэн дулааны цэгийг мөн өдрийн 10:25 цагт Зэвсэгт хүчний "Ми 171" нисдэг тэргээр тандалт хийж илрүүлсэн. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, д/х Э.Мөнхбаатараар ахлуулсан  Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Аймгийн Байгаль орчны газраас Байгаль орчны улсын хяналтын байцаагч, Дархан-Уу, Орхон аймгийн Онцгой байдлын газрын  нийт 75 хүн, 7 автомашинтай ажиллаж, 05.27-ны өдрийн 06:40 цагт црманд оруулсан бөгөөд цурамыг цэвэрлэж байна.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Минжийн даваа” гэдэг газар /төв аймгийн төвөөс хойд зүгт 420 км-т, Мандал сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т/Ой, хээрийн түймэр гарч байсныг 19:50 цагт Зэвсэгт хүчний “Ми 171” нисдэг тэрэгтээр нислэг үйлдэж илрүүлсэн. Тус түймрийн голомт руу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар гарсан ойн түймрийг унтрааж байгаа бүлгээс 20 албан хаагчийг Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр 05.27-ны өдрийн 12:00 тээвэрлэн хүргэж, ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. 

Булган аймаг, Сэлэнгэ сум Сэлэнгэбүрэн багийн "Баян голын даваа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, ангийн байрлалаас зүүн хойд зүгт 20 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг  05.27-ны өдрийн 18:54 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онгцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Н.Хишигдоржийн ахлуулсан  нийт 98 хүн, 14 автомашинтайгаар ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ