Хамтарсан Засгийн газар байх, эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр тогтлоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хамтарсан Засгийн газар байх, эсэх асуудлыг хэлэлцэж, УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

Засгийн газрын гишүүд Хамтарсан Засгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж 100 хувийн санал өгсөн байна. Уг тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн, эцсийн шийдвэр гарах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    зочин (103.57.94.210)
    Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджаргал, Бороогийн алтны ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Сү.Батболд, Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Голомтын Баясгалан, Гашуун сухайтын нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан МАК-ийн Нямтайшир нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, ерөнхийлөгч асан Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худал мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар тасралтгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн минь болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджаргал, Бороо Гоулдын алтны ордыг дээрэмдсэн ерөнхий сайд асан Сү.Батболд, МАК-ийн Нямтайшир, Голомтын Баясгалан нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан ашигт малтмалын ордуудаа ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худал хуурмаг хэзээд ялагддаг.
    2025 оны 05 сарын 30 | Хариулах