Л.Гантөмөр: Аль ч тохиолдолд АН Засгийн газраас гарна

Засгийн газрын ээлжит хурлаар "хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх" тогтоолын төслийг сайд нарын 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан АН-ын дарга Л.Гантөмөрөөс байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр, "МАН-ын Бага хурлаар АН-ын Засгаас гаргах шийдвэр гарсан. Тийм учраас АН засагт ажиллах асуудал байхгүй. Хоёр арга байгаагийн нэг нь Ерөнхий сайд манай намын найман сайдыг огцруулаад солих ёстой. Эсвэл манай намын найман сайд өөрсдөө өргөдлөө өгөх ётсой. Үүнийг ярихаар Ерөнхий сайдын зүгээс их хуралдаа хандана гэж байгаа. Тэгэхээр УИХ дээр Ерөнхий сайдын л асуудал яригдахаас биш хамтарсан Засгийн асуудал яригдахгүй.

МАН-ын бага хурлаас хойш хэд хэдэн удаа Ерөнхий сайд болон ХҮН намын дарга нартай уулзсан. Шийдвэрийг АН хүндэтгэлтэй хүлээж авна. Эргэж буцахгүй. Ерөнхий сайд ямар шийдвэр гаргах гэж байгаа талаараа сая Засгийн хурал дээр ярьж байна. Одоо хоёр сонголт байна. Нэг нь өргөдөл өгөх. Эсвэл итгэл үзүүлэх эсэх. Энэ асуудлаар их хурлын 126 гишүүн хуралдаад шийдвэрээ гаргана.

Нөгөө асуудал нь АН засагт байх эсвэл байхгүй байх асуудал. Энэ асуудалд АН засагт байхгүй гэдэг дээр цэг тавьсан. АН-ыг хамтарсан Засгаас гаргах болсон шалтгаанаа тайлбарла л гэж байгаа болохоос биш гарахгүй гэдэг зүйл огт яриагүй. Тийм болохоор Ерөнхий сайдыг АН-ын бүлэг дээр орж ирж асуудлаа дэлгэрэнгүй яриарай гэдэг шаардлагыг л тавьж байгаа" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    зочин (103.57.94.210)
    Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджаргал, Бороогийн алтны ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Сү.Батболд, Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Голомтын Баясгалан, Гашуун сухайтын нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан МАК-ийн Нямтайшир нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, ерөнхийлөгч асан Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худал мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар тасралтгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн минь болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджаргал, Бороо Гоулдын алтны ордыг дээрэмдсэн ерөнхий сайд асан Сү.Батболд, МАК-ийн Нямтайшир, Голомтын Баясгалан нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан ашигт малтмалын ордуудаа ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худал хуурмаг хэзээд ялагддаг.
    2025 оны 05 сарын 30 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (59.153.114.155)
    Энэ өвгөн чинь ямар дураа юм ярина вэ
    2025 оны 05 сарын 29 | Хариулах