Сирид цохилт өгөхөөс зайлсхийх болзол АНУ-ын тал тавив

Хэрвээ Сири улсхимийн зэвсгийн бүх нөөцөө долоо хоногт багтаан танилцуулвал, өөрийн нутагт дайн гарахаас сэргийлж чадна гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв. Америкийн эрх баригчид мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах бодолтой байгаа ч,ингэхийн тулдтодорхой “болзол бүрдүүлэх” хэрэгтэй гэж тэр хэлсэн байна.
Ингэхдээ Ассад химийн зэвсгээ шилжүүлэн өгч, бүрэн тайлан гаргаж өгөх бодолгүйбайгааг Керри тэмдэглэжээ. Дамаск хотын ойролцоо химийн халдлага хийх тушаалыг Сирийн засгийн газар өгсөн гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга илэрхийлсэн байна. Керрийн дүгнэснээр, Сири дэх химийн зэвсгийг Башар Ассад, түүний дүү Махер Ассад болон басөөр нэггенерал хянадагийг хэвлэлд дурджээ.
“Цэргийн ажиллагаа асуудлыг шийдвэрлэх гарц болж чадахгүй гэдгийг бид ойлгож байна. Гэхдээ эвийн зохицуулалт хийхэд тодорхой болзол хэрэгтэй” гэж Керри хэлсэн байна.
Зохих тогтоолын төслөөр анхны санал хураалт өнөөдөр АНУ-ын сенатад болно. Сирийн нутагтгурван өдрийн туршид пуужингаар цохилт өгч, бөмбөгдөхөөр төлөвлөж байгаа бөгөөдингэхдээ энэ хугацааг сунгаж болох юм гэдгийг америкийн БХЯ-ныхан тэмдэглэж байсан юм.
Гэвч ерөнхийлөгчийнхөө байр суурийг дэмжихгүй байгаа олон мянган жирийн америк хүнөнгөрсөн амралтын өдрүүдэд Нью-Йорк, Вашингтон зэрэг хэд хэдэн хотод жагсаал хийсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ