Туркменистан улсын Ерөнхийлөгч Монголд айлчилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Туркменистан улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов ирэх зургаадугаар сарын 1-2-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол, Туркменистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Туркменистаны Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Монгол Улс Туркменистан улстай 1992 оны дөрөвдүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоосон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.182.34)
    Туркменистан даавуу хийдэг ургамлыг тарьдаг. Жинхэнэ даавуун хувцас Монголд олдохоо больсон, бүх зарагдаж байгаа хувцаснууд нейлонон болсон. Тиймээс Туркменистанаас жинхэнэ даавуу оруулж ирүүлэх талаар ярилцах хэрэгтэй.
    2025 оны 05 сарын 29 | Хариулах