Хөвсгөлд гарсан ойн түймрийг унтраахаар дөрөв дахь өдрөө ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн залуу үүрийн өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 303 км, сумын төвөөс хойд зүгт 130 км/-т 2025.05.26-ны өдрийн 12:45 цагт ойн түймэр гарсан мэдээллийг хүлээн авсан байна.
Улмаан ойн түймрийн дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын онцгой комисс, мэргэжлийн анги, орон нутгийн иргэдийн хамт 2025 оны тавдугаар сарын 29-ний өдөр түймрийг цурамд оруулж, бүрэн унтрахаар ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ