Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглолоо

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.05.30/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 10 хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай, Зар сурталчилгааны тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Онцгой албан татварын тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Ийнхүү Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглож байгаа юм.

Ингэснээр Эрүүгийн хуульд заасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг зохион байгуулсан, мөн энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулахад өөрийн данс, утасны дугаар, цахим мөнгө, цахим хаяг зэргээ ашиглуулсан “Агент”-уудад эрүүгийн хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдэж байна.

Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, хүүхэд, залуучуудыг энэ төрлийн тоглоом тоглоход уриалан дуудсан үйлдэлд зөрчлийн хариуцлага оногдуулах нөхцөл бүрдэж байна.

Мөн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай”  тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.70.34.34)
    Новшийн баас чинь үхэх далд орж байхгүй хүн гай болоод
    2025 оны 05 сарын 30 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.89.217)
    Маш зөв. Мөрийтэй тоглодог хүмүүс үнэн адгийн байдаг бололтой амьдрал ахуй, ар гэр эхнэр, хүүхдүүдийн ирээдүйд санаа тавих юм юу ч байхгүй зүгээр л бөөн хар уур, хэрүүл, хүн бүхнээс мөнгө гуйгаад, эхнэр ээ цаг үргэлж доромжилсон хөөсөн адгийн хулгайч байдаг бололтой. Учрал сөйдад маш их баярлалаа эв адгийн хулгайчууд үр хүүхдийнхээ амьдралыг баллаж байхаар үхсэн нь дээр одоо тоглоом зохион байгуулсан нөхдүүдийг цаазлах хэрэгтэй
    2025 оны 05 сарын 30 | Хариулах