Улаанбаатарт 15 хэм дулаан байна

УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу зургадугаар сарын 02-нд зүүн аймгуудын нутгаар бороо орж, салхитай сэрүүхэн байна. Бусад нутгаар бороо орохгүй.

Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Багануур орчмоор: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ