“ДЦС-3” ТӨХК-д гарсан гал түймрийн тархалтыг 01:54 цагт зогсоож, 03:21 цагт галыг бүрэн унтраалаа

Онцгой байдлын байгууллагад 2025 оны 06 дугаар сарын 02-ны 00:27 цагт Хан-Уул дүүрэг 3-р хороо ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр Даралтын Турбин Цех дотор гал гарч байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид ажиллан, 01:54 цагт галын тархалтыг зогсоож, 03:21 цагт бүрэн унтраажээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ