Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг өнөөдөр УИХ-аар хэлэлцэнэ

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөс УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 2-6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг гаргажээ.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал (“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл)-ыг хэлэлцэнэ.
Мөн Улсын Их Хурал дахь МАН, АН-ын бүлэг хуралдах товтой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ