ЦЕГ: “Зуны зугаа-113” нэртэй тоглолтын үеэр 10 хутга хураан авсан

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг ““Зуны зугаа-113” нэртэй тоглолтын үеэр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 35 дуудлага, мэдээлэл ирсэн. Тоглолтын үеэр 140 цагдаагийн албан хаагч хяналт тавьж ажилласан. Улмаар 10 хутга, зодооны хэрэгсэл 2, 18 хүнд алдсан, гээсэн зүйлийг нь хүлээлгэн өгсөн. Мөн насанд хүрээгүй ч архи согтууруулах ундаа хэрэглэсэн 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажиллалаа.
Одоогийн байдлаар тоглолтын үеэр хутга, мэсэнд өртөж, гэмтсэн гэх гурван иргэн бий. Биеийн байдал нь хэвийн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Шалгалт үргэлжилж байна” гэж мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД