Ардчилсан намын бүлэг ямар дүгнэлт гаргахаа одоогоор эцэслээгүй байна

Ардчилсан намын найман сайд огцрох өргөдлөө өгсөн болохыг тус намын дарга Л.Гантөмөр мэдэгдлээ. Энэ талаар Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр "Ерөнхий сайдын тухайд энд би элдэв юм хэлэх нь жудаггүй хэрэг болно. Монгол Улсын эрх ашиг нэгд гээд, Баялгийн сангаа бий болгохыг зориод 14 мегg төслөө хөдөлгөе гэж олон шуурганы дундуур хамтдаа зүтгэчихээд би өнөөдөр Ерөнхий сайдын тухай ийм тийм ярих нь жудаггүй хэрэг болно.  Та бүхэн надаас тийм жудаггүй байдлыг битгий шаардаарай. Бид хэд одоо өргөдлөө оруулж өгнө, итгэл үзүүлэх эсэх асуудал нь УИХ -ын бүрэн эрхийн асуудал. Ардчилсан намын бүлэг ямар дүгнэлт гаргахаа одоогоор эцэслээгүй байна. Нэгдүгээрт, бид бол Баялгийн сангийн эсрэг биш гэж байна гэдгээ манай бүлгийнхэн хэлж байна. Нөгөөдөх нь мега төсөл. Мега төсөл хөдөлж байж, Монголын эдийн засаг явна. Хамтарсан Засгийн газар гэдэг бол хүнд үедээ эе эвээ сахихаас аргагүй. Одоогоор найман сайд өргөдлөө өгсөн, МАН-тай хамтарч ажиллах боломжгүй. Гарсан шийдвэр бол энэ л байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    DR. ADITYA (197.211.63.22)
    Энэ нь Adity apradhan Medical гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм Эмнэлэг нь бөөрний эрүүл доноруудыг яаралтай хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 ам.доллараар зарна. Сонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91 9873591114 утсаар холбогдоорой, Вэб сайт: Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, яаралтай хүлээж байна Манай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх шилжүүлэн суулгах Хүндэтгэсэн.
    2025 оны 06 сарын 07 | Хариулах