Монголбанкны худалдан авсан үнэт металл жилийн өмнөхөөс 29 хувиар буурчээ

Монголбанк 2025 оны тавдугаар сард 1014.3 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 4.3 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал  29.3 хувиар буурсан үзүүлэлт аж.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 171.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 711.0 кг үнэт металл худалдан авсан байна.   

 

 

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны   тавдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 376,606.51 төгрөг байв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ