Богдхан ууланд 14 хоног алхахгүй байхыг санууллаа

Өчигдрөөс (2025.06.04) Богдхан-Уулын дархан цаазат газрын ойн санд 3000 га, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ойн санд 2000 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэллээ.

Богдхан уулын Хүүш, Чандмана, Зайсан, Хүрхэрээ, Хүрэл тогоот, Төрхурах, Сажинхурах зэрэг амнуудад хортон шавжийн хэт олшрох үүсээд байгаа тул тэмцлийн ажлыг зориулалтын агаарын хөлөг ашиглан явуулах аж.

Хортон шавж устгалын бодис цацаад удаагүй байх тул 14 хоног ой модонд аялж, алхахгүй байхыг сануулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.90.160)
    Хариуцлага сахилга бат сэтгэл гэдэг зүйлийг хүмүүс дор бүрнээ эрхэмлэх хэрэгтэй байнаа. Мөн ХҮҮХДИЙН хүмүүжил гэж ёстой юу ч алгаа унтсан ороо ч хураахгүй, оймс бандааш аа ч угаахгүй юм хэлбэл хэрэлдээл нэг бол унтаал нэг тэгээл нэг бол идээл, ёстой хогоо ч асгахгүй, аягаа ч хураахгүй ёстрй үнэн мал болж бөйнаа яанаа яанаа
    2025 оны 06 сарын 08 | Хариулах