Байгаль орчны салбар бусдын түр орогнодог үүр биш

Н.Цэрэнбат: Өөрийгөө хамгаалах баг бүрдүүлээгүй ажилласан сул талтай. Гэхдээ байгаль орчны салбарт гэрэл татуулсан үйлс нь дийлнэ. Жишээ нь “Хандлагаа өөрчилье” аян, салбарын мэргэжлийн багийг тогтвортой ажиллуулж хүчийг нь зөв чиглүүлж чадсан. Асуудал бүрт мэргэжлийн хүмүүсийг сонсож, түншлэл хамтын ажиллагааг  шийдвэр гаргахдаа ашиглаж байсан. Салбарт сайн менежер гэж үнэлэгдэж үлдсэн.

Н.Уртнасан: Салбарын хүний нөөцийг хэрхэн самарч болдог вэ гэдгийг хамгийн сайн харуулсан. Мэдлэггүй хүн айх айдасгүйгээр салбарыг тогтворгүй байдалд хүргэж, санхүүгийн хувьд чадамжгүй болгосон хамгийн муу менежер мөн. Алсын удирдлага нь согтуу Ундрам.

Б.Батэрдэнэ: Байгаль хамгаалагчдын асуудал болон аялал жуулчлалын салбарт ганц нэгхэн гялтайх цайх юм хийсэн. Хүчний байгууллагын үүлэн чөлөөнийхнөөс бүрдсэн хамгаалагчид, мэргэжлийн бус мэргэшсэн хулгайчдаас бүрдсэн баг авчирж байгаль орчны салбарыг санхүүгийн хувьд орох орон, оочих аягагүй болгосон Поп сайд намдаа үнэ цэнтэй хулгайч байж болох ч салбарын чалхыг унагаж чиглэлийн яам болгосон нарцист.

С.Одонтуяа: Эрдэнийн багийн хүн гэгдэх муу нэртэй. Байгаль орчны яамыг орох оронтой болгосон гавъяатай, “Стандарттай байгаль орчин” хөтөлбөрийг эхлүүлж өдрөөс өдөрт салбарт эерэг ажлууд санаачилж эхлүүлсэн. Иргэний нийгэм, хувийн хэвшилд урам хайрлаж итгэл өгсөн шилэн сайд гэж үнэлэгддэг.

Д.Оюу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (59.153.112.55)
    Бат-эрдэнэ сайд хийж байсан туршлагатай ажлаа мэднэ ЕР нь саяын хуучин сайд нар дээрээ хэдэн хүн нэмж сайд болгоод хурдан засгаа байгуулах нь зөв дөө. Хуучин сайд нар чинь ажлаа мэднэ бүүр сайн шүүдээ Ж. Энхбаяр, ДЭЛГЭРСАЙХАН, Боловсролын сайд ЭНХАМГАЛАН, ХНХСайдаар Харин Номтойбаяр их зүгээр дээ, Бямбацогт гээл сайхан сайхан сайд нар байнадаа өөрийн намын гишүүдээрээ дан МАН засгаа бүрдүүлээд үзүүлээд өг болох зүйл гарвал хоорондоо сайн ярилцаж цэгцтэй сайн шийд гаргаад цаашаа явах хэрэгтэй. ХАРИН ЖАВХЛАН ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ ШҮҮ
    2025 оны 06 сарын 10 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.55.188.82)
    С.Одонтуяа , Н.Уртнасан хоёр л лав биш шүү. Бурхан минь
    2025 оны 06 сарын 09 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.55.188.82)
    БО-ны Яам ёстой орон гэргүй, орох байх газаргүй нөхдүүдийг агуулдаг сав биш. Энд нэр дэвшиж байгаа нөхдөөс заавал тавих юм бол Цэрэнбат нь арай дөнгүүр хийж байсан учир юу юугүй тоглоомын болон мөнгө хүүлэлтийн талбар болгочихгүй байх гэж бодож байна.
    2025 оны 06 сарын 09 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Ulaan (66.181.161.145)
    Baigali orchind setgeltei, medlegtei hun l said boloosoi
    2025 оны 06 сарын 09 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    зочин (59.153.112.171)
    үнэн шүү Байгаль орчинд учруулах сөрөг нөлөөлөл аюул занал хэр байх вэ гэдгийг бодож байаж төсөл хөтөлбөрөө эрэмбэлэх ёстой. Дээд боловсролтой судалгааг ойлгодог юм уншдаг ЕС-тэй болохсон Байгаль орчны сайдтай болохсон
    2025 оны 06 сарын 09 | Хариулах