Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 6.836-д хүрч, нас баралт тав болов

Халдварт өвчин судлалтын төвөөс  улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар /2025.06.12/ улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 6.836 байна. Мөн гэрээр эмчлүүлж байгаа 958, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 589, хавьтал 62.455, нас баралт тав байна. Насны бүлгээр нь авч үзвэл 10-14 насны хүүхэд улаанбурхан өвчнөөр их өвдөж байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй хүүхдүүд тус өвчнөөр өвдөж байгааг албанынхан анхааруулсаар байна.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтойг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.184.94)
    Монголын эмч нар өвчтөнүүдийг алж, АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг.
    2025 оны 06 сарын 12 | Хариулах