АН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар оролцож байна

Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2025.06.12/ 10:00 цагт хуралдаж эхэлсэн байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид Даваа гаригт /2025.06.10/ хүргүүлсэн юм. Улмаар Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүдээр Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй холбоотой асуудлыг хэлэлцэж МАН-ын бүлэг Г.Занданшатарыг бүрэн дэмжихээ илэрхийсэн. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилуулах Ерөнхийлөгчийн саналтай тухайн өдөр танилцах шаардлагагүй гэж үзээд ТББХ-ны хуралдаанаас нэг цагийн завсарлага авсан юм. Ингээд АН-ын бүлэг дахин хуралдаж, шийдвэрээ хэвээр үлдээж Пүрэв гаригт хэлэлцэхээр хойшлуулаад байсан юм. Тэгвэл яг одоо АН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилуулах Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна.

Ардчилсан намын бүлгийн хуралдааны дараа ТББХ-гоор уг асуудлыг хэлэлцэж УИХ-ын нэгдсэн чуулганд оруулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ