Чуулган 10:00 цагт эхэлнэ

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ.

Өчигдрийн хуралдаанаар гурван хуулийн төсөл хэлэлцэх байсан ч Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцсэнээр хуулийн төслүүд хойшилсон. Тиймээс өнөөдөр уг асуудлуудыг хэлэлцэнэ.

Мөн өнөөдрийн хуваарьт багтсан гурван асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ