Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг ирэх мягмар гараг хүртэл хаана

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлx 1.6 км урт авто замыг хааж, шинэчилнэ.Тодруулбал, авто замыг өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-ны 23:00 цагаас хааж, 17-ны 06:00 цагт нээнэ.
Авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилтыг хийх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ