Үндэсний их баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо болон дэд хороо хуралдлаа

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо болон дэд хорооны ээлжит хурал боллоо.

Хурлаар салбар хорооны гишүүд урлаг, соёлын арга хэмжээний хөтөлбөр, найруулга, бэлтгэл ажлын явцтай танилцаж, харилцан санал солилцсон ба салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн мэргэжлийн зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий дэд хорооны гишүүд агуулга болоод түүх соёл, хэл зүйн талаар арга зүйн зөвлөгөө өглөө.

Баяр наадмын хүрээнд:

• “Мөнхөд гэрэлтэх Монгол” нээлт, хаалтын үйл ажиллагаа

•  Жуулчдад зориулсан оройн арга хэмжээ

• “Алтан соёмбын эгшиглэн” төрийн хүндэтгэлийн тоглолт

• “Дээлтэй Монгол” наадам

• “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн

• “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн

• “Улаанбаатар үдэш–2025” үдшийн цэнгүүн

• “Өндөр Гэгээн Занабазарын 390 жил-Сод бүтээлийн үзэсгэлэн”, Олон улсын эрдэм шинжилгээний хурал”

• “Соёлын наадам” зэрэг соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ханган ажиллаж байна.

 

Тийм

СЭТГЭГДЭЛ БИЧИХ