Зургаадугаар сарын 15-наас ихэнх нутгаар дулаарна

2025 оны 06 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 22-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 

Хур тунадас: Зургаадугаар сарын 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно, дуу цахилгаантай. 

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Зургаадугаар сарын 15-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм дулаан, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө  25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ