Засгийн газрын бүтцийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж, сайд нарыг ТОМИЛНО

Өнөөдөр /2025.06.16/ УИХ дахь АН, МАН-ын 10:00 цагт хуралдах тов гарсан байна.
Намын бүлгүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл зэрэг хэд хэдэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ.
Одоогоор Засгийн газраас хэлэлцэх асуудал оруулж ирээгүй гэх ба хэрвээ оруулж ирвэл Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, танхимын сайд нарыг томилох төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ