ДАШТ: ОУХМ Б.Ганхайч ХҮРЭЛ медалийн эзэн боллоо

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн -63 кг-ийн жинд ОУХМ Болдын Ганхайч зодоглолоо.
Тэрбээр дагах барилдаанд эзэн орны бөхийг ялснаар хүрэл медалийн төлөөх барилдаанд шалгараад байсан юм.
Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн бөх Рафаэла Силваг дэвжээний захад үүрч, ВАЗАРИ үнэлгээгээр ялж, хүрэл медалийн болзол хангаад байна.
Б.Ганхайч жүдо бөхийн спортоор хичээллэсэн 18 жилийн хөдөлмөрийн үр дүнгээ гаргаж, ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ