Оросын "Союз" хөлөг амжилттай газардлаа

Оросын “Союз” хөлөг Олон улсын сансарын станцаас өнөөдөр эх дэлхийдээ газардлаа. Гурван нисгэгч бүхий сансрын хөлөг москвагийн цагаар 06:58 казахстаны нутаг дээр газардсан байна.
Хөлгийн нисгэгдээр оросын нисгэгч Павел Виноградов, Александр Мисуркин болон ОУСС дээр хагас жил ажилласан НАСА-гийн одон орон судлаач Кристофер Кэсседи нар ажилласан юм. Тэдний биеийн байдал сайн байна. Урт хугацааны экспедицийн үеэр тэд тойрог замд задгай сансарт нилээд хэдэн удаа гарсан бөгөөд ачааны “Прогресс”-уудыг хүлээн авч, эрдэм-шинжилгээний туршилтуудыг явуулжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ