ЭЕШ-тай өдрүүдэд нийслэлд зам засахгүй, засварыг хойшлуулжээ

2025 оны Элсэлтийн шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-наас улс орон даяар эхэлж байна. Шалгалт энэ сарын 21-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд нийслэлд зам засахгүй, засварын ажлыг хойшлуулж байгааг НЗДТГ-аас мэдээллээ.

Энэ жил улсын хэмжээнд нийт 133,390 сурагч шалгалт өгөх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ