Дараах замуудыг хааж, шинэчилнэ

Зам засвар болон шугам сүлжээний ажлын хүрээнд өнөө орой/2025.06.21/ 22.00 цагаас зарим замын хөдөлгөөнийг хааж зам засварын ажлыг хийх ажээ. 


Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.

Энэ хүрээнд тус замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 21-ний 22.00 цагаас 23-ны 06.00 цаг хүртэл хааж, засварын ажил хийх аж.

Мөн Зайсангийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын хүрээнд Тэмээтэй хөшөөний уулзвараас, Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хаах аж. Тиймээс зургадугаар сарын 21-ний 22:00 цагаас эхлэн, зургадугаар сарын 22-ны 6:00 цаг хүртэл дээрх байршилд зам хаах ажээ.

‎газрын зураг ба ‎

СЭТГЭГДЭЛ БИЧИХ