Эрос хатагтайн хүү Б.Алдар таагүй дурсамжит амьдралынхаа талаар ярьжээ

Соронз” сэтгүүлийн шинэхэн дугаарт “Эрос хатагтай”, МУГЖ Т.Ариунаа, “Ноёд” группийн эзэн Г.Буяндорж нарын том хүү Б.Алдарын ярилцлага хэвлэгджээ. Хүүгийн хувьд энэ удаан хугацааны туршид хойд ээж Т.Ариунаа, аав Г.Буяндорж нарынхаа талаар гарч байгаа таагүй хар бараан мэдээлэлд сэтгэл эмзэглэж явдаг хийгээд өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын зам мөрийн талаар илэн далангүй хуучилсан байна.
Аавынх нь хөрөнгийг хууль бусаар булаасан нэгэн эмэгтэйгээс бол өнөөдөр энэ бүхэнүүсч аав нь хар гэрт орчихоод байгаад Б.Алдар юу юунаас илүүтэй гуниглажээ. Гэхдээ нэг л өдөр үнэн ялж, аавыг нь гэм буруугүй гэдгийг тогтооно гэдэгт найдаж суугаа гэнэ.
Мөн төрсөн ээжээс нь өөрцгүй хайрлаж, өдий зэрэгт хүргэсэн хойд ээж Т.Ариунаагийн сайхан сэтгэл, хайр энхрийлэл, МИАТ-д нисгэгч хийдэг байсан Герман залуутай амьдрал зохиож үр хүүхдээ орхиж одсон төрсөн ээжийнхээ талаар ярьсан байна.
Түүний төрсөн эхийг Ариунболор гэдэг бөгөөдГерман залуутай ханилсан ч тэрбээр хоёр гурван удаа харвалт өгч, эмнэлгээс салахаа больсон учраас Турк залуутай амьдарч эхэлсэн гэнэ.
Гэсэн чөнөөхнь хар тамхи зардаг, бас хэрэглэгч нэгэн байсан учраас Ариунболор, түүний хүү Б.Алдар хоёр мөн л хар тамхи зарж борлуулж явсан хар бараан таагүй дурсамжаа уудлан ярьж, энэ бүх хүнд хэцүү амьдралаас өндийж өдий зэрэгтэй яваагаа уудалжээ.
Эх сурвалж: #000; font-weight: bold;" href="http://www.mminfo.mn/content/49051.shtml?alias=entertainment">www.mminfo.mn
Б.Тогтох
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ