Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ХӨСҮТ-д ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар өнөөдөр /2025.06.21/-нд улаанбурхан өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор ХӨСҮТ-д ажиллав.


Одоогоор Монгол Улсын хэмжээнд 280 мянга орчим хүүхэд улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа нь эрсдэлд өртөх нөхцөл болж байгаа аж. Иймд хичээлийн шинэ жилээс өмнө дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг албаныхан онцолж байна.

Монгол Улсын Ерөнхий Г.Занданшатар тэрбээр, хэдийгээр хичээл сургууль амарсан ч улаанбурханы халдвар дэгдсэн хэвээр байна. Тиймээс хүүхдүүд дархлаажуулалт идэвхтэй хамрагдахыг анхааруулав.

Энгийн үед 100 гаруй хүн үйлчлүүлдэг бол улаанбурханы дэгдэлт нэмэгдсэн энэ үед хоногт 450-550 орчим хүүхэд ирж байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.

Хавсарсан өвчтэй, дархлаажуулалт хийлгээгүй хүүхдүүд улаанбурханаар нас барах нь их байгаа аж. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургадугаар сарын 21-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 8862,  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 683, гэрээр 1250, эдгэрсэн 6922, Хавьтал 63052, нас баралт 7 байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ