Соёлын сайд асан Ч.Номин улсын төсвийн 2,7 тэрбумыг тендергүй урсгаж төсвийн мөнгийг угаасан байж болзошгүй баримтуудаас…

Соёлын сайд асан Ч.Номин цагаан сарын өмнө Монгол нүүдэлчин фестиваль гэж сүртэй нэртэй даржин арга хэмжээг цэцэрлэгт хүрээлэнд улсын мөнгийг мөс болгон хайлуулж, ус болгон урсган байж хийсэн баримт энд байна. Гадаадын жуулчдыг Монголд татах зорилготой гэх тэрхүү наадмыг Гадаадын зочид байтугай дотоодын зочид нь ч цөөхөн ирж үзсэн. Энэ арга хэмжээний нийт төсөв 2.7 тэрбум төгрөг. Зөвхөн мөсөн баримлыг нь гэхэд 1 тэрбум төгрөгөөр хийжээ. 2 7 тэрбум дотор нь хүүхдүүдэд үнэгүй тараасан хүйтэн ус, гаазтай ундаа, чихэр , пeчeний үнээ шингээсэн л байж таараа. Соёлын сайд асан Ч.Номин ийнхүү улсын төсвийн мөнгийг мөс болгон хайлуулж, ус болгон урсгаж явсан цаг саяхан. Ердөө хэдхэн хоногт 2.7 тэрбумыг тийнхүү урсгаж чадсан эрхэм сайд асанд хариуцлага тооцолгүй явсаар хугацаа алдаж, хохирлын хэмжээг эрс нэмэгдүүлсэн үү?? Хаврын наранд хайлаад алга болсон 1 тэрбумын үнэтэй мөсөөр цэцэрлэгт хүрээлэнгийн модыг услаж байсан гээд л бодохоор харамсаад ч барамгүй.
Ийнхүү төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ,ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн цоорхойг ашиглаж 3 тэрбум шахам төгрөгийг Соёл урлагийн газрын даргаар дамжуулан тендер сонгон шалгаруулалтгүйгээр зарсан байна. Улсын мөнгө уйлдаггүй гэдэг ч мөс болгочихоор хайлж урсаж уйлдаг л юм байна. Нэг сайдын мөс чанар хайлсан болохоор олон дарга нарын нэр бас дагаад урсах бизээ.
Ж.Очир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ