“Сагсан бөмбөгийн охин” анх удаа хөлтэй боллоо

Хятадын Лулианг мужид амьдардаг Киан Хон Ян хэмээх охин дөрвөн настайдаа авто осолд орсны улмаас хоёр хөлгүй болсон юм.Киан Хон Ян охин усанд сэлэгч бөгөөд тахир дутуучуудын дунд зохиогддог олонуралдаантэмцээнд амжилт гаргасан сэтгэлийн тэнхээтэй охин билээ. Анх түүний тухай 2005 онд орон нутгийн хэвлэлээр анх “Сагсан бөмбөгийн охин” нэртэй түүний тухай нийтлэл гарснаар тэр олонд танил болсон. Хөлгүй охин сагсны бөмбгийг цоож гэдсээрээ углаж явдаг учир ийнхүүнэрлэгдэх болсон биз ээ.
харин саяхан охинд Бээжингийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах төвөөс тусламж үзүүлж түүнийгхиймэл хөлтэй болгож өгсөн байна. Тэдний гэр бүлийнхэн хиймэл хөл хийлгэх гэж үзэж байсан ч боловч тэрбээр хиймэл хөлдээрээ явж чадахгүй байснаас нэг хэсэгтээ энэ оролдлогоо зогсоогоод байсан юм. Охин саяханаас хиймэл хөл дээрээ тогтож ахлаж сурсан байна.
Түүний хоёр хиймэл хөл нь 5600 фунтийн үнээр хийгдсэн гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ