Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ны өдрүүдэд тохиож байна.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөхөд хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Өчигдөр орой буюу зургаадугаар сарын 23-нд эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртэж, урд хөршийн нийслэлд төрийн дуулалаа эгшиглүүллээ. Э.Содномпилжээ Дэлхийн цомын долоо дахь алтан медалиа ийн гардаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ