“Хиймэл оюунд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх нь” хэлэлцүүлэг болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

-УИХ дахь МАН, Ан-ын бүлгийн хуралдаан болно.

9:00 цагт: “Хиймэл оюунд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх нь” хэлэлцүүлэг “Шангри-Ла” зочид буудалд болно.

10:00 цагт: “Хархорум-2025” олон улсын кино наадмын хүрээнд монголын кино төслүүдийг олон улсын продюсер, хөрөнгө оруулагчдад танилцуулах үйл ажиллагаа “Чингис хаан” үндэсний музейд болно.

11:00 цагт: “Олон овоот гоулд” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн талаар ШШГЕГ-ын байранд мэдээлэл хийнэ. Холбогдох утас 88064025

11:00 цагт: ОБЕГ-т ой, хээрийн түймэр болоод цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө. 

 

-Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах зөвлөлийн хурал энэ сарын 30-наас 7 дугаар сарын 4-нд "Туушин" зочид буудалд болно. 

 

Орон нутагт:

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

 

Хилийн чанадад:

-6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 6-нд: Казахстан улсын Астана хотод боксын аварга шалгаруулах Дэлхийн цомын тэмцээн болно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ