Наадмын тасалбарыг өнөөдрөөс эхлэн борлуулна

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос наадамтай холбоотой мэдээлэл хийлээ.

Энэ үеэр иргэдийн хамгийн ихээр сонирхож буй наадмын тасалбартай холбоотойгоор дараахь мэдээллийг өгөв. Тодруулбал, наадмын тасалбарыг маргааш өглөө 07:00 цагаас эхлэн www.enaadam.mn сайтаар борлуулж эхлэх бөгөөд нэг хүн хоёр л тасалбар авах боломжтой аж. Баяр наадмын нээлтийн ёслол, бөхийн барилдааны тасалбарыг багцаар нь суудлаасаа хамаарч 100000, 1300000, 150000 төгрөгийн үнэтэй худалдаалах юм байна.

Харин долоодугаар сарын 11-ний орой нээлтийн тоглолтыг давтах бөгөөд энэхүү тоглолтын тасалбарыг 80 мянган төгрөгөөр борлуулна. Тасалбарын www.ticket.mn сайтаар маргааш өглөөний 07:00 цагаас эхлэх худалдаалах юм. Энэхүү тасалбарт ямар нэгэн хязгаарт тогтоогоогүйг албаныхан хэллээ. Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад НЗДТГ-аас таван тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Мөн билетийн орлогыг наадмын үйл ажиллагаанд зарцуулах аж.

Нээлт, хаалт буюу долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарыг www.enaadam.mn сайтаар захиалах заавар:

 Үндэсний их баяр наадмын тасалбар захиалга долоодугаар сарын 2-ны 07:00 цагаас eNaadam.mn сайт дээр эхэлнэ. Иймд тасалбар борлуулж эхлэхээс өмнө бүртгэл үүсгэсэн байх шаардлагатай.

-Хэрэглэгч өөрийн утасны дугаараар бүртгэл үүсгэнэ. Мөн өнгөрсөн жил бүртгэл үүсгэсэн хэрэглэгчдийн мэдээллийг eNaadam.mn сайтад хадгалсан.

-Нэг хүн хоёр тасалбар захиалах боломжтой.

-Захиалах суудлаа сонгож сагсандаа хийсэн бол 1 цагийн дотор төлбөрөө төлж баталгаажуулах ёстой бөгөөд 1 цаг өнгөрвөл захиалга автоматаар цуцлагдах болно. (Дээрх тохиолдолд та захиалгыг дахин эхнээс нь эхлүүлэх боломжтой ч таны өмнө захиалах гэж байсан суудлыг тухайн суудал идэвхтэй болмогц өөр хүн захиалан авах боломжтой болохыг анхаарна уу.)

-Захиалсан тасалбараа өөрт ойр байрлах “Монгол шуудан” ХК-ийн салбар болон гэртээ хүргүүлэн авах боломжтой.

-Төлбөр төлөх боломжуудыг аль болох хамгийн төвөггүй байлгахаар Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг байршуулсан.

Нээлтийн давтан тоглолт буюу оройн тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаар захиалах заавар:

-Хэрэглэгч өөрийн утасны дугаар, цахим шуудангийн хаягаараа бүртгэлээ үүсгэн, суудлаа сонгоно.

-Нэг хүн хэдэн ч тооны тасалбар захиалах боломжтой.

-Бүртгүүлсэн утасны дугаар, цахим шууданд тань QR код очно.

-Тухайн QR кодыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн G18 хаалгаар уншуулан, нэвтэрнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ