Эмнэлэгүүд цаашлаад улсаараа эмгүй болох эрсдэл нүүрлэсэнд хэн буруутай вэ?

 

     Төр хувийн хэвшлийн түншлэл гэж ярьцгаах болсон энэ цаг үед хамгийн онцгой салбар болох Эм зүй, эм хангамжийн салбарынхан, хувийн хэвшилээ боомилсон хууль эрх зүйн орчиндоо шүд зуун тэсвэрлэж, иргэдийнхээ эрүүл энхийн төлөө мэргэжлийн ёс зүй, хэрэглэгчидийн эрх ашиг, нэр төрөө бодон зүтгэсээр л байгаа. Гэвч нэрэлхээд нэрээ идэхгүй, гэртээ хариад гэрээ иддэггүйн зовлонд тэд Монголчуудтайгаа хамт унажээ. Өөрөөр хэлвэл улсын эмнэлгүүд эмийн компаниудаас авсан эм бусад бараа материалынхаа үнийг төлөлгүй явсаар хэдэн арван тэрбумын өр үүсгээд хоёр жил шахам болсон тул Монголын эм хангамжийнхан салбараараа шахуу бүтээгдэхүүнээ татан авалт хийж чадахгүй байдалд очоод удсан байна. Ийнхүү эмнэлэгүүд, цаашлаад улсаараа эмгүй болох эрсдэл нэгэнт үүсчихжээ. Өөрөөр хэлвэл нөгөө л ажилдаа хариуцлагаггүй, төсвийн мөнгийг өөрийн хүссэнээр зарцуулах хүсэлтэй, үгүй бол боомилдог Эрүүл мэндийн яамны зарим нэг дарга нарын балаг энэ салбарыг, эмнэлэгүүдийн орон дээр байгаа өвчтөнүүдтэй нь, иргэдтэй нь, Монголчуудтай нь хамт ийнхүү хорлосоор иржээ. Зөвхөн нэг жишээ дурдахад ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат гэгч нөхөр хувиарлагдсан төсвөө зарцуулалгүй будилуулсаар байгаад 80 тэрбум гаруй төгрөгийг салбараасаа буцааж татуулсан нь харамсалтай ч санамсаргүй хэрэг байгаагүй бололтой. Энэ тухай зарим нэг учир мэдэх хүмүүс сошиалд бичихдээ өмнөх сайдтайгаа төсөв зарцуулалт дээр маргаан үүсгэснээс үүтгэлтэй бөгөөд, тэр нь хувийн ашиг сонирхолоос үүдэлтэй байсан тухай ч дурдсан байна. Өөрийнх нь хүссэнээр ярьсанаар зарцуулалт явахгүй бол боомилоод гацаагаад хэвтчихдэг дарга нарын балгаар Монголын эрүүл мэндийн салбар огцом уналтанд орж, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт дарлуулж байгаа өвдсөн зовсон Монголчууд одоо бүр уух эмгүй, улсаараа, ард түмнээрээ эмгэнэлтэй байдалд очих нь тодорхой болжээ. Энэ байдлаас гарах арга замыг эрж цөхөрсөн Монголын эм хангамжийн хувийн хэвшлийнхэн, салбарынхаа сайд, Ерөнхий сайдад хандаж албан бичиг хүргүүлээд байгаа бололтой.

Ард түмний амь нас, эрүүл мэндтэй холбоотой энэ асуудал шийдвэрлэгдэхгүй хугацаа алдаж, Монголын эм хангамж тасалдвал ард иргэддээ эртхэн мэдэгдэхийг шаардах эрх нь бас иргэдэд бий. Тэд ч бас амьд явах эсэхээ мэдэх эрхтэй.  Эмнэлэгүүд цаашлаад улсаараа эмгүй болох эрсдэл нүүрлэсэнд хэн, хэн, ямар албан тушаалтнууд буруутай байж, иргэдийн амь нас, улс орны аюулгүй байдлын эсрэг ажилласан талаар дараа дараагийн мэдээллийг бид хүргэх л болно.

                                                                                                                                                 Д.Оюу

                                                                                                                                                                                

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.88.215)
    Буруу зүйл хийх ч хүн бишдээ гэхдээ улсаараа эмгүй болбол энэ их утаанд багтарч ядаж буй хүүхэд хөгшид цөм үхэх юм бнадаа даруй арга хэмжээ авах хэрэгтэй дээ
    2025 оны 07 сарын 02 | Хариулах