ОБЕГ: Шинээр 5 түймэр гарч, 3 түймрийг бүрэн унтраав

Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн долдугаар сарын 1-ний өдөр улсын хэмжээнд таван ой, хээрийн түймэр шинээр нэмэгдсэн талаар мэдээллээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Мандал сум, Хүдэр сумуудад шинээр түймрийн голомтууд бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын албан хаагчид шуурхай арга хэмжээ авч, ажиллаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум,  Ерөө сум, Мандал сумд гарсан гурван түймрийг бүрэн унтрааж, орон нутгийнханд хүлээлгэж өгчээ.

Өнөөдрийн байдлаар /2025.07.02/  улсын хэмжээнд найман удаагийн ойн хээрийн түймрийн голомт дээр онцгой байдлын байгууллагын 350 гаруй албан хаагч орон нутгийн 100  албан хаагч нийтдээ 450 гаруй албан хаагч түймрийн бүрэн унтраагаад хяналтад авахаар ажиллаж байна.

Улсын хэмжээнд он гарснаас хойш 12 аймгийн 65 сумд болон, нийслэлийн гурван дүүрэгт нийтдээ 149 удаагийн ойн хээрийн түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ онд бүртгэгдсэн ой, хээрийн гал түймрийг өнгөрсөн оны үетэй харьцуулахад 50,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гал түймрийн дийлэнх шалтгаан нөхцөлийг нь урьдчилсан байдлаар авч үзэхэд, ихэвчлэн хүний буруутай үйл ажиллагаа, мөн байгаль цаг уурын хэт халалтаас үүсч байгаагаас гадна борооны аянга зэрэг шалтгаан нөхцөлөөс болж түймэр гарах нөхцөл бүрдээд байна. Иймд иргэд та бүхэн өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж орон нутагт зорчих, аялал зугаалгаар явахдаа галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлж тав тухтай аялахыг хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (197.211.63.47)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 07 | Хариулах