Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар мэдээлнэ

 Өнөөдөр болох үйл явдлын тойм


-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

11:00 цагт: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд мэдээлэл өгнө. Холбогдох утас: 98066116

11:00 цагт: “Орон нутгийн хэвлэл мэдээлэл ба эрх зүйн орчин” цахим хэлэлцүүлэг болно.

Үндэсний мэдээллийн төвд:

11:00 цагт: Ахмадууд тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгнө.

11:30 цагт: Хуульч н.Батхүү Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарын батлуулсан “Үл хөдлөх хөрөнгөө өмнө авсан үнээс нь бууруулж зарж болохгүй” гэх ууль ҮХЦ зөрчсөн дүгнэлт гарсан талаар мэдээлнэ.

 

-Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах зөвлөлийн хурал энэ сарын 30-наас 7 дугаар сарын 4-нд "Туушин" зочид буудалд болно. 

 

Орон нутагт:

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

 

Хилийн чанадад:

-Зургаадугаар сарын 30-наас 7 дугаар сарын 6-нд: Казахстан улсын Астана хотод боксын аварга шалгаруулах Дэлхийн цомын тэмцээн болно. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ