Ирэх долоо хоногт ихэнх нутгаар халах тул наршилт, гэнэтийн үер ус, нөөлөг салхинд сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөөдөр Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар, маргааш буюу энэ сарын 21-нд говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар хална.
Тодруулбал, маргааш буюу энэ сарын 21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 23-нд нутгийн зарим газраар, энэ сарын 24-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +28...+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. энэ сарын 22, 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ