Монгол Улсын шигшээ баг IV байр эзэллээ

БНХАУ-д Шэнжин хотод болсон сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний “В” дивизонд Монгол Улсын шигшээ баг дөрөвдүгээр байр эзэллээ. Тус тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолтод Монгол, Тайландын багууд шалгараад байсан. Өнөөдөр болсон тоглолтод Тайландын баг 78:73 онооны харьцаагаар хожиж, тус тэмцээний медалийн эзэд боллоо. 

"FIBA Women's Asia Cup 2025" тэмцээний “В” дивизонд багтсан Монголын баг хэсэгтээ Тайланд, Күүкийн арлуудын багийг хожиж, хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан юм. Манай шигшээ баг Казахстаны багийг хожиж, шилдэг дөрвөн багт багтсан. Монгол, Тайландын багууд дахин медалийн төлөөх тоглолтод таарлаа. Энэ тоглолтод тайландчууд илүү байж, тоглолтын эхнээс тэргүүлж ялалт байгууллаа.  

Харин Тайвань, Ираны багууд тус тэмцээний финалд шалгарлаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

7 дугаар сард цаг агаар
Уржигдар 08 цаг 49 мин