Б.Амарсайхан энэ сарын 27-нд буцаж ирнэ гэж хуулийнханд мэдэгдээд хил давсан байна

Зодооны хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж буй хоёр иргэний нэг нь “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан юм. Б.Амарсайхан нь "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд энэ сарын 21-нд буюу өнгөрсөн ням гарагт хилээр гарч явжээ. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Энэ сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан байна.

Харин иргэдийн зүгээс хэрэгт холбогдчихоод хил давж явсанд ихэд бухимдалтай хандаж байгаа юм.

Хэрэг явдлыг сануулбал, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, ХААН банк байрлаж буй байрны эсрэг талд орших “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед зодоон болж, нэг залуу хүнд гэмтсэн байдаг. Иргэн С-г найзуудтайгаа баарнаас гарч явахад нь Т, С нар агсам тавьж зодсон аж.

Тухайн өдрийн зодооны бичлэг өдгөө цахим хуудаст хэсэгчилсэн байдлаар цацагдсаар байна. Харин тэдэнд зодуулсан гэх С гавал, тархины гэмтэлтэй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд, нэг нүд нь юм харахгүй байгаа гэж эгч нь мэдэгдээд байгаа билээ.

Хэрэгт холбогдоод буй “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл нарыг бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан хэмээн 48 цагийн хугацаанд саатуулсан. Уг хугацаа өнөөдөр 21.40 цаг, 22.00 цагт дуусна. Үргэлжлүүлэн хорих эсэх саналаа прокуророос шүүхэд хүргүүлэх эсэх нь өнөөдөр тодорхой болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.229.120.50)
    Хуулийнхан эрэн сурвалжиж байна гэж зарласан биз дэ. Өөрөө хэлээд явсан бол эрэн сурвалжилмааргүй л б.
    2025 оны 07 сарын 22 | Хариулах

7 дугаар сард цаг агаар
Уржигдар 08 цаг 49 мин

7 дугаар сард цаг агаар
Уржигдар 08 цаг 49 мин